Казахстаны Астана хотод болж буй PGL Astana 2025 CS2 тэмцээний шөвгийн наймын шатанд NAVI баг Astralis багт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Тулаан маш ширүүн өрнөсөн бөгөөд NAVI 1:2 харьцаатай хожигдсон байна.
Тоглолтын үр дүн
- Nuke: NAVI 13 — Astralis 16
- Mirage: NAVI 13 — Astralis 8
- Ancient: NAVI 6 — Astralis 13
Энэхүү ялагдлын үр дүнд “Нэгдсэн Ялагчид” хэмээн алдаршсан NAVI баг 5-8-р байранд орж, $31,200 ам.долларын шагналтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Харин Astralis баг тэмцээний хагас шигшээд шалгарч, 5-р сарын 17-нд Aurora багтай тулна.
PGL Astana 2025 тэмцээний тойм
PGL Astana 2025 CS2 тэмцээн 5-р сарын 10-18-ны өдрүүдэд LAN хэлбэрээр Астана хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 16 баг $1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээний гол үе шат үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн шилдэг багууд аваргын төлөө ширүүн өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.