Xbox Game Pass-ийн шинэ тоглоомууд зарлагдлаа: Disco Elysium болон Resident Evil 7 нэмэгдэнэ

by Саруул Батболд
0 comments

Microsoft компани ойрын долоо хоногуудад Xbox Game Pass үйлчилгээнийхээ санг баяжуулах шинэ тоглоомуудын жагсаалтыг танилцууллаа. Энэ удаагийн цуглуулгад Disco Elysium, Resident Evil 7, Final Fantasy IV зэрэг дэлхийд танигдсан хит бүтээлүүд болон бусад сонирхолтой төслүүд багтжээ.

Гуравдугаар сарын гол онцлох тоглоом бол өнгөрсөн жилийн хамгийн сонирхолтой экшн бүтээлүүдийн нэг болох Absolum юм. Guard Crush Games болон Supamonks студийн хөгжүүлсэн энэхүү тоглоом нь сонгодог “beat’em up” (зодоонт тоглоом) төрлийг “roguelike” элементүүд болон орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулснаараа онцлог. Тоглогчдод ойрын зайн тулаан болон байгалийн стихийн хүчийг ашиглах боломжийг олгодог гүнзгий тулааны системтэй аж.

Гурав, дөрөвдүгээр сард Xbox Game Pass-д нэмэгдэх тоглоомуудын хуваарь:

  • The Alters (Cloud, Xbox Series X, PC) — 3-р сарын 18
  • Disco Elysium (Cloud, Xbox Series X, PC) — 3-р сарын 19
  • Absolum (Cloud, Xbox Series X, PC) — 3-р сарын 25
  • The Long Dark (Cloud, Console, PC) — 3-р сарын 30
  • Resident Evil 7: Biohazard (Cloud, Console, PC) — 3-р сарын 31
  • Barbie Horse Trails (Cloud, Console, Handheld, PC) — 4-р сарын 2
  • Clair Obscur: Expedition 33 (Cloud, Xbox Series X, Handheld, PC) — 4-р сарын 2
  • Final Fantasy IV (Cloud, Xbox Series X, PC) — 4-р сарын 7

3-р сарын 31-нд үйлчилгээнээс хасагдах тоглоомууд:

  • Peppa Pig World Adventures (Cloud, Console, PC)
  • Mad Streets (Cloud, Console, PC)

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй