VALORANT-т 3vs3 шинэ горим нэмэгдэнэ

by Саруул Батболд
0 comments

Riot Games VALORANT-т зориулан Skirmish нэртэй шинэ тоглоомын горим анонс хийлээ. Энэ горим буудалцаанд төвлөрөх бөгөөд бүрэн танилцуулга нь 2025 оны 10-р сарын 3-нд болох VALORANT Champions тэмцээний финалын нээлтийн үеэр хийгдэх юм.

Шинэ горимын онцлог

Skirmish нь хурдан өрнөх 3vs3 тоглолтууд дээр суурилсан байна. Энэ горимд спайк суулгах шаардлагагүй бөгөөд ялагч зөвхөн аллагаар тодорхойлогдоно. Нэг тоглолтын үргэлжлэх хугацаа дунджаар 7–9 минут байх аж.

Тоглолтууд Skirmish A, Skirmish B, Skirmish C нэртэй гурван өвөрмөц газрын зураг дээр явагдана. Эдгээр локациуд нь жижиг хэмжээтэй, хурдан бөгөөд эрчимтэй буудалцаанд зориулагдсан.

You may also like

Leave a Comment