29
Энэ зун Саудын Арабын Эр-Рияд хотод зохиогдох Esports World Cup 2025-ийн VALORANT төрлийн тэмцээнд оролцох бүх баг албан ёсоор тодорлоо. Бүс нутгийн урьдчилсан шатны дараа тус тэмцээнд өрсөлдөх 16 шилдэг багийн нэрс эцэслэгдэв.
Бүс бүрээс шилдэг дөрвөн төлөөлөгч
Энэхүү тэмцээнд нийт дөрвөн бүс нутгаас тус бүр дөрвөн баг оролцоно:
- Америк: G2, Sentinels, NRG, 100 Thieves
- Хятад: XLG Esports, Bilibili Gaming, EDward Gaming, Titan Esports Club
- EMEA (Европ, Ойрхи Дорнод, Африк): Fnatic, Team Heretics, BBL, Karmine Corp
- Номхон далайн бүс: Rex Regum Qeon, Gen.G, Paper Rex, DRX
Формат ба хуваарь
Тэмцээний эхэнд багуудыг дөрвөн хэсэгт хувааж, хэсэг тус бүрээс эхний хоёр баг шалгарч плей-оффт өрсөлдөнө. Шийдвэрлэх шатанд Single-Elimination системээр ялагч тодорно.
VALORANT төрлийн Esports World Cup 2025 нь 2025 оны 7-р сарын 8–13-нд Эр-Рияд хотноо зохиогдох бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай.
2 comments
Эдгээр 16 баг яг жинхэнэ тулаан үзүүлнэ дээ. Valorant-н фэнүүд баярлаж байгаа байх
Esports World Cup улам бүр сонирхолтой болоод байна. Valorant ч халуун тэмцээн болох нь ээ