Counter-Strike 2 төрлийн Asian Champions League 2025 тэмцээнд Хятадын TYLOO баг хүчтэй өрсөлдөгч Lynn Vision Gaming-ийг гранд финалд ялж, аваргын титмийг хүртэн, Esports World Cup 2025 тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа.
Шийдвэрлэх тулаан — TYLOO давамгай тоглолт үзүүлэв
Гранд финалын тоглолт Хятадын хоёр баг болох TYLOO болон Lynn Vision Gaming-ийн хооронд болж, TYLOO баг дараах байдлаар ялалт байгуулсан:
- Inferno – 22:19
- Ancient – 13:3
Ингэснээр TYLOO баг 2:0 харьцаатай ялалт байгуулж, энэ жилийн Азийн шилдэг баг гэдгээ баталсан юм.
Шагналын сангийн хуваарилалт
Asian Champions League 2025 тэмцээнд нийт $300,000 ам.долларын шагналын сантай байсан бөгөөд багуудын дундах шагнал дараах байдлаар хуваарилагдлаа:
- 1-р байр — TYLOO (Хятад): $100,000 + Esports World Cup 2025 эрх
- 2-р байр — Lynn Vision Gaming (Хятад): $60,000
- 3-р байр — FlyQuest (Австрали): $40,500
- 4-р байр — JiJieHao (Иордан): $30,000
- 5-6-р байр — The Hans Esports (Монгол), Rare Atom (Хятад): тус бүр $12,000
- 7-8-р байр — Nomads (Монгол), NinJa (Хятад): тус бүр $7,000
Монгол багууд амжилттай оролцлоо
Монголын хоёр баг болох The Hans Esports болон Nomads тус тэмцээнд оролцож, тус бүр 5-6 болон 7-8-р байрт шалгарч, шагналын эзэн болсон байна. Энэ нь Монголын CS2 багууд Азийн тир-1 түвшний тэмцээнд тогтвортой оролцож байгааг харуулж буй явдал юм.
Тэмцээний тухай
Asian Champions League 2025 нь 5-р сарын 6-16-ны өдрүүдэд Хятадад зохион байгуулагдсан бөгөөд Азийн бүсийн шилдэг 8 баг нийт $300,000-ын төлөө өрсөлдсөн тир-1 түвшний тэмцээн юм. Энэхүү тэмцээн нь мөн Esports World Cup 2025-д оролцох эрх олгодгоороо онцлог байв.
1 comment
Азийн багууд өндөр түвшний тоглолт үзүүлж байгаа нь үнэхээр гайхалтай. Өрсөлдөөн нэмэгдэж байна!