ESL Pro League Season 21 тэмцээний плей-оффын шөвгийн наймд TheMongolZ баг Natus Vincere (NaVi) багийг 2:0 харьцаатай хожиж, тэмцээнээс хаслаа.
Тоглолтын үр дүн:
- Mirage – 13:6 (TheMongolZ хожив)
- Ancient – 13:6 (TheMongolZ хожив)
Монголын баг NaVi-г өөрийн сонгосон газрын зураг дээр нь ч тоглоомын боломж гаргахгүйгээр илүүрхэн ялалт байгуулсан нь олон хүнийг гайхшрууллаа.
TheMongolZ vs Team Vitality – Хагас шигшээ тоглолт
TheMongolZ баг хагас шигшээд шалгарч, Team Vitality багтай 3-р сарын 15-нд 20:30 (МСК) цагаас тоглох боллоо. Уг тоглолт нь best-of-3 форматаар явагдана.
NaVi тэмцээнээс хасагдлаа
Энэхүү ялагдлын дараа Natus Vincere баг тэмцээнээс хасагдаж, 5-8-р байрт орж, $18,000 шагнал хүртлээ. Тэдний өмнө G2 Esports, Eternal Fire, Team Liquid багууд тэмцээнийг орхисон билээ.
ESL Pro League Season 21 тэмцээний талаар
Тэмцээн 3-р сарын 1-16-ны хооронд Шведийн Стокгольм хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд 400,000 ам.долларын шагналын сантай юм.
Тэмцээнийг орхисон багууд:
- Team Falcons, 3DMAX, GamerLegion, FURIA Esports, paiN Gaming, SAW, TYLOO, MIBR, FlyQuest, M80, Nemiga Gaming, HEROIC, Lynn Vision Gaming, NRG, Housebets, Mindfreak.
TheMongolZ баг ESL Pro League S21-д Монголын хамгийн өндөр амжилтыг гаргаж, цааш үргэлжлүүлэн өрсөлдөхөөр боллоо!