TheMongolZ баг 3DMAX-ийг бут ниргэн, плей-оффт шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Монголын TheMongolZ баг ESL Pro League Season 21 тэмцээний хоёрдугаар шатны дөрөвдүгээр тойрогт Францын 3DMAX багийг 2:0 харьцаатай илт давуу ялж, плей-оффын эрхээ баталгаажууллаа.

Тоглолт Dust 2 (13:4), Ancient (13:7) гэсэн хоёр газрын өрсөлдөөнөөр өндөрлөсөн бөгөөд TheMongolZ баг ямар ч эсэргүүцэлгүйгээр өрсөлдөгчөө хожсон нь тэмцээний бас нэгэн хүчтэй өрсөлдөгч болохыг харууллаа.

Энэ ялалтын үр дүнд TheMongolZ баг Team Vitality, Team Spirit багуудын хамт плей-оффын шатанд шалгарч, цааш өрсөлдөх эрхтэй болов. Харин 3DMAX баг 3-р сарын 11-нд болох сүүлийн боломжийн тоглолтод оролцож, цааш өрсөлдөх эсэхээ шийдэхээр боллоо.

ESL Pro League Season 21 тэмцээний тухай

ESL Pro League Season 21 тэмцээн 3-р сарын 1-16-ны хооронд Шведийн Стокгольм хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг багууд өрсөлдөж, нийт 400,000 ам.долларын шагналын сантай тэмцээн болж буйгаараа онцлог юм.

You may also like

Leave a Comment