THE MONGOLZ: Mzinho торгууль хүлээж, бүрэлдэхүүнд өөрчлөлт гарлаа

by Саруул Батболд
0 comments

Олон улсын тавцанд Монгол улсын нэрийг дуурсгаж буй “The Mongolz” багийн гол тоглогчдын нэг Mzinho саяхан Faceit платформ дээр тоглох эрхээ хасуулсан байна. Тодруулбал, тоглолтын үеэр бусадтай зүй бус харьцаж, маргалдсаны улмаас түүнд 7 хоногийн хориг тавьжээ. Харин хэрүүлийг эхлүүлж, өдөөн хатгасан эсрэг багийн тоглогчид Faceit-ээс илүү хатуу шийтгэл оноож, 12 сарын хугацаанд тоглох эрхийг нь хязгаарласан байна.

Багийн дотоод бүрэлдэхүүний хувьд ч сонирхолтой үйл явдлууд өрнөсөөр байна. Саяхан багт нэгдээд байсан Controlez “The Mongolz”-ийг орхиж, “The Huns” баг руу шилжсэн. Энэхүү үйл явдлын дараа фенүүдийн дунд хуучин гишүүн Senzu үндсэн багтаа эргэн ирнэ гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч Senzu өөр багуудаас ирэх саналыг хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдэн, олон нийтийн таамгийг үгүйсгэв.

Өдгөө 19 настай залуу од Senzu нь өнгөрсөн аравдугаар сард багийн удирдлага болон тоглогчдын хооронд өрнөсөн “нухацтай хэлэлцээр”-ийн дараа гэнэт сэлгээнд сууснаасаа хойш албан ёсны тоглолтод оролцоогүй байна. Хэдийгээр тэрээр улирлын төгсгөлийн томоохон тэмцээнүүд, тэр дундаа Будапештийн Мэйжорт оролцоогүй ч дэлхийн шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13-р байрт бичигдсэн нь түүний ур чадварыг илтгэнэ.

Түүнийг идэвхтэй тоглож байх хугацаанд олон улсын 1xBet компанийн түнш “The Mongolz” баг чамгүй өндөр амжилтуудыг үзүүлсэн билээ:

  • Esports World Cup: Дэлхийн аваргын цом хүртсэн.
  • Austin Major: Дэд байр эзэлсэн.
  • Бусад тэмцээн: Олон улсын өөр хоёр ч тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилттай.

2026 он гарахын өмнөхөн Senzu багийнхаа бусад гурван тоглогчийн хамт “The Tonight Show” нэвтрүүлэгт зочноор оролцсон нь түүнийг багтаа эргэн ирэх нь гэсэн цуу яриаг улам дэврээсэн юм.

Гэсэн хэдий ч “The Mongolz” баг 12-р сарын 31-ний өдөр олныг гайхшруулсан шийдвэр гаргаж, “The Huns” багаас 20 настай, ирээдүйтэй тамирчин Анарбилэг буюу “cobrazera”-г эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарлалаа.

Ойрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Senzu карьераа олон улсын багт үргэлжлүүлэх сонирхолтой байгаа бөгөөд бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүйн хувьд тэмцээнд шууд оролцоход бэлэн байгаа ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй