The MongolZ бол Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, цахим спортын ертөнцөд өөрийн байр суурийг олсон хүчирхэг баг юм. 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш тэд тогтвортой өсөж, зөвхөн Ази тив төдийгүй дэлхийн шилдэг багуудын эгнээнд багтахаар тууштай тэмцэж ирсэн.
Үүсэл, хөгжлийн замнал

2016 онд Монголын шилдэг тоглогчдыг нэгтгэн байгуулагдсан The MongolZ баг анхнаасаа Counter-Strike: Global Offensive (CS:GO)-ийн төрөлд мэргэшиж байв. Хэдийгээр тухайн үед Монголд цахим спортын дэд бүтэц сул байсан ч тэд тууштай хөдөлмөрлөж, олон улсын тэмцээнд анх удаа Монгол баг оролцох суурийг тавьсан.
2023 оноос баг CS2 (Counter-Strike 2) тоглоом руу бүрэн шилжиж, шинэ бүрэлдэхүүнтэйгээр өндөр амжилт үзүүлж эхэлсэн нь The MongolZ-ийг дахин нэг шинэ шатанд хүргэжээ.
Одоогийн бүрэлдэхүүн
| Нэр | Бүтэн нэр | Үүрэг | Тоглож эхэлсэн он |
|---|---|---|---|
| bLitz | Б.Гаридмагнай | IGL, ахлагч | 2019 |
| Techno4K | М.Содбаяр | Rifler | 2021 |
| Senzu | М.Азбаяр | Сэлгээнд суусан | 2023 оны 9 сарын 7 – 2025 оны 10 сарын 24 |
| cobrazera | У. Анарбилэг | 2026 | |
| mzinho | А.Батболд | Rifler | 2023 |
| 910 | У.Банзрагч | AWP / Sniper | 2024 |
| maaRaa | Б. Эрдэнэдалай | Дасгалжуулагч | 2023 |
Багийн бүрэлдэхүүн дундаас bLitz нь ахлагч, стратегичийн үүргийг хамгийн үр дүнтэй гүйцэтгэдэг бөгөөд олон улсын комментаторууд ч түүнийг мэргэжлийн түвшний IGL хэмээн онцолдог.
2025 оны 10-р сард багийн гол од тоглогч Азбаяр “Senzu” Мөнхболд гэнэтийн байдлаар бүрэлдэхүүнээс гарсан юм. Үүний албан ёсны шалтгаан нь сэтгэл зүйн туйлдалт (burnout) байв. Тэрээр 2025 оны дэлхийн шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13-рт бичигдээд байсан тул энэ мэдээлэл хөгжөөн дэмжигчдийн хувьд хүнд цохилт болсон билээ.
The MongolZ багийн олон улсын тавцан дахь гол амжилтууд:
- Esports World Cup 2025 (EWC) – Аварга, $500,000 (Багийн түүхэн дэх хамгийн том ялалт болон хамгийн өндөр шагналын сан).
- BLAST.tv Austin Major 2025 – 2-р байр, $150,000 (Монголын болон Азийн баг анх удаа Дэлхийн аваргын финалд шалгарч, түүх бүтээв).
- Thunderpick World Championship 2024 – Түрүү, $500,000.
- YaLLa Compass 2024 – Аварга, $200,000.
- IEM Katowice 2025 – 3–4-р байр, $108,000.
- Perfect World Major Shanghai 2024 – Шөвгийн 8 (Playoffs-т шалгарсан).
- MESA Nomadic Masters Spring 2024 – Түрүү, $50,000.
- Skyesports Championship 2024 – 2-р байр, $70,000.
- IEM Cologne 2024 – Дэлхийн чансааг тэргүүлэгч Team Spirit багийг 2:0-ээр хожиж, топ багуудын нэг гэдгээ баталсан.
- PGL Major Copenhagen 2024 – Elimination Stage-д шалгарч, дэлхийн шилдэг 16 багийн нэг болсон.
Шагналууд ба үнэлгээ
The MongolZ – Тэмцээний амжилтууд
| Он | Байр | Тэмцээн | Байрлал | Огноо | Шагналын сан |
| 2016 | 1 | IEM Taipei | Тайвань, Тайбэй | 1-р сарын 29 – 2-р сарын 2 | $30,000 |
| 3 | eXTREMESLAND 2016 | Хятад, Шанхай | 9-р сарын 22–25 | $8,000 | |
| 1 | ASUS ROG Masters 2016 | Малайз, Куала-Лумпур | 10-р сарын 11 – 11-р сарын 13 | $23,750 | |
| 2023 | 20–22 | BLAST.tv Paris Major 2023 | Франц, Парис | 5-р сарын 8–21 | $10,000 |
| 3 | ESL Challenger Atlanta 2023 | АНУ, Атланта | 12-р сарын 15–17 | $10,000 | |
| 2024 | 1 | eXTREMESLAND 2023 | Хятад, Шанхай | 1-р сарын 26–28 | $25,000 |
| 15–16 | PGL Major Copenhagen 2024 | Дани, Копенгаген | 3-р сарын 17–31 | $20,000 | |
| 1 | MESA Nomadic Masters Spring 2024 | Монгол, Улаанбаатар | 5-р сарын 28 – 6-р сарын 2 | $50,000 | |
| 1 | YaLLa Compass 2024 | АНЭУ, Абу-Даби | 6-р сарын 5–9 | $200,000 | |
| 9 | Esports World Cup 2024 | Саудын Араб, Эр-Рияд | 7-р сарын 17–21 | $25,000 | |
| 2 | Skyesports Championship 2024 | Энэтхэг, Мумбай | 7-р сарын 23–28 | $70,000 | |
| 3 | Elisa Masters Espoo 2024 | Финлянд, Эспоо | 10-р сарын 16–20 | $15,000 | |
| 1 | Thunderpick World Championship 2024 | Герман, Берлин | 11-р сарын 2–3 | $500,000 | |
| 5–8 | Perfect World Shanghai Major 2024 | Хятад, Шанхай | 11-р сарын 30 – 12-р сарын 15 | $45,000 | |
| 2025 | 3–4 | IEM Katowice 2025 | Польш, Катовице | 1-р сарын 29 – 2-р сарын 9 | $108,000 |
| 3–4 | ESL Pro League Season 21 | Швед, Стокгольм | 3-р сарын 1–16 | $80,000 | |
| 3–4 | IEM Melbourne 2025 | Австрали, Мельбурн | 4-р сарын 21–27 | $105,000 | |
| 3–4 | IEM Dallas 2025 | АНУ, Даллас | 5-р сарын 19–25 | $105,000 | |
| 2 | BLAST.tv Austin Major 2025 | АНУ, Остин | 6-р сарын 3–22 | $170,000 | |
| 1 | Esports World Cup 2025 | Саудын Араб, Эр-Рияд | 7-р сарын 15–20 | $500,000 | |
| 5–8 | IEM Cologne 2025 | Герман, Кёльн | 8-р сарын 6–17 | $40,000 | |
| 9–12 | Thunderpick World Championship 2025 | Онлайн / Берлин | 10-р сарын 21 – 11-р сарын 2 | $20,000 | |
| 2026 | 13–16 | IEM Kraków 2026 | Польш, Краков | 2-р сарын 3–8 | $10,000 |
Дэлхийн чансааг тэргүүлсэн нь ба Esports World Cup-ын түүхэн ялалт
2025 оны зун The MongolZ багийн хувьд мартагдашгүй цаг үе байлаа. Саудын Арабын Эр-Рияд хотод зохиогдсон Esports World Cup 2025 (EWC) тэмцээн нь тэднийг дэлхийн тавцанд маргаангүй шилдэг нь гэдгийг баталсан юм.
Тус тэмцээнд дэлхийн шилдэг багууд болох Team Spirit, Vitality, Natus Vincere зэрэг “акулууд” оролцсон ч Монголын залуус итгэмээргүй тоглолтыг үзүүлж, аваргын цомыг 500,000 ам.долларын хамт эх орондоо авчирсан билээ. Энэхүү ялалт нь зөвхөн нэг тэмцээний амжилт байсангүй, харин багийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн байв.
EWC-ийн дараах тогтвортой амжилтууд, тэр дундаа Остин Мэйжорын финалд (Austin Major Final) шалгарсан үзүүлэлт нь тэднийг оноо цуглуулахад гол түлхэц болсон. Ингээд 2025 оны 9-р сард HLTV-ийн шинэчилсэн жагсаалтаар The MongolZ баг албан ёсоор Дэлхийн №1 (World No.1) багаар нэрлэгдсэн юм.
Энэ бол зөвхөн Монголын төдийгүй Ази тивийн Counter-Strike-ийн түүхэнд урьд хожид байгаагүй түүхэн үйл явдал болж, “Азийн баг дэлхийд ноёрхох боломжгүй” гэсэн хуучин ойлголтыг бүрэн эвдсэн билээ.
HLTV Awards 2025: Дэлхийн хэмжээний хүлээн зөвшөөрөлт
2025 он бол The MongolZ баг зөвхөн тэмцээнд түрүүлээд зогсохгүй, хувь тоглогч болон дасгалжуулагчийн ур чадвараараа дэлхийд үнэлэгдсэн жил байлаа. Жил бүр зохион байгуулагддаг нэр хүндтэй HLTV Awards 2025 ёслолын үеэр Монголын баг дараах түүхэн амжилтуудыг үзүүлэв:
- Оны шилдэг баг (Team of the Year): The MongolZ дэлхийн шилдэг багуудын жагсаалтын 4-р байранд шалгарлаа. Энэ нь Азийн баг түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг дөрвөн багийн нэгээр нэрлэгдсэн тохиолдол болов.
- Оны шилдэг дасгалжуулагч (Coach of the Year): Багийн амжилтын гол архитектор Эрдэнэдалай “maaRaa” Баянбат дэлхийн шилдэг дасгалжуулагчдын 2-р байранд оров. Түүний тактик, багийн уур амьсгалыг бүрдүүлэх чадвар нь олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авсан юм.
- Оны шилдэг 20 тоглогч (Top 20 Players of the Year): Багийн гол од Азбаяр “Senzu” Мөнхболд дэлхийн шилдэг тоглогчдын жагсаалтын 13-р байрт бичигдэв. Тэрээр өөрийн гайхалтай ур чадвараараа Монгол Улсаас төдийгүй Ази тивийн тоглогчдоос энэхүү жагсаалтад хамгийн өндөрт бичигдсэн түүхэн амжилтыг тогтоолоо.
Эдгээр шагналууд нь The MongolZ-ийн 2025 оны амжилт тохиолдлынх биш, харин дэлхийн дээд түвшний мэргэжлийн байгууллага гэдгийг баталсан үйл явдал байв.
Ивээн тэтгэгчид ба дэмжлэг
1xBet Mongolia нь The MongolZ багийн гол ивээн тэтгэгч бөгөөд тэдний тусламжтайгаар баг Европын орнуудад бэлтгэл хийх, тэмцээнд оролцох боломжтой болсон. Үүнээс гадна:
- SteelSeries, Zaisan Streetwear зэрэг үндэсний болон олон улсын брэндүүд багийг дэмжиж байна
- Монгол Улсын Засгийн газар 2024 онд багийг “Үндэсний шигшээ баг” хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч, төсвөөс дэмжлэг олгож эхэлсэн
Дүгнэлт
The MongolZ бол Монголын киберспортын бахархал, залуу үеийн итгэл найдвар юм. Тэдний амжилт бол зөвхөн нэг багийн түүх биш, харин бүхэл бүтэн улсын цахим спортын өсөлтийн бэлгэдэл болоод байна.
















The Mongolz багийн тухай мэдээ
- The MongolZ баг NAVI-г хожиж, PGL Astana 2025 тэмцээний плей-оффт шалгарлаа
- The MongolZ баг MIBR-ийг хожиж, PGL Astana 2025 тэмцээнд дэвшлээ
- The MongolZ vs The MongolZ 2016
- MOUZ баг The MongolZ-ийг IEM Melbourne 2025-д яллаа
- The MongolZ баг FaZe Clan-ийг ялж, IEM Melbourne 2025-ийн плей-оффт шалгарлаа
- B Tamir рэп дуугаараа The MongolZ багт хүндэтгэл үзүүллээ
- Их мастер Б.Мөнгөнтуул “The MongolZ” багт элслээ
- iShowSpeed Монголын The MongolZ багийн гарын үсэгтэй футболка бэлгэнд авлаа
- HLTV-ийн шинэчлэлтээр The MongolZ дэлхийн ТОП 10-д үлдлээ
- The Mongolz BLAST Open Lisbon 2025 тэмцээнд эхний ялалтаа байгууллаа
- TheMongolZ тараажээ: Dota 2 багийн бүтэц амжилтгүй төгсөв
- TheMongolZ баг Team Liquid-ийг хожиж BLAST Open Lisbon 2025 тэмцээний плей-оффт дөхлөө
- The MongolZ баг хоёр томоохон тэмцээнд урилга авлаа
- ФОТО: The MongolZ-ын тоглолтыг орон даяар хамтдаа үзлээ
- The MongolZ – Азийн анхны киберспортын баг Counter-Strike мейжорт финалд хүрчээ!
- “The MongolZ” багийн тамирчид И спортын орчны асуудлаар санал солилцлоо
- BLAST.tv Austin Major 2025: The MongolZ-н түүхэн финал ба Vitality-ийн ялалт
- The MongolZ – 12 жилийн замнал: Шүтээнүүдийн илэн далангүй ярилцлага (1-р хэсэг)
- The MongolZ – 12 жилийн ой! Шүтээнүүдийн хамгийн нээлттэй ярилцлага, 2-р хэсэг
- The MongolZ баг Vitality-г хожиж, BLAST Bounty-ийн финалд шалгарлаа
- The MongolZ баг BLAST Bounty Fall 2025 тэмцээний финалд амжилттай тоглон, дэд байрт шалгарлаа
- BLAST Open Rotterdam 2026-д The Mongolz урилга авлаа
- The MongolZ баг FURIA-д хожигдож, IEM Kraków 2026 тэмцээнийг орхилоо
- HLTV-ийн 2025 оны шилдэг 10 баг: The MongolZ түүхэн амжилт үзүүллээ
- HLTV: The MongolZ баг “Senzu”-г эгнээндээ нэгтгэх сонирхолтой багуудын саналыг нээлттэй хүлээн авна
1 comment
[…] оны 8-р сарын 8-нд Монголын The MongolZ баг BLAST Bounty Season 2 тэмцээнд ENCE багийн эсрэг тоглож, 2:1-ийн […]