The Mongolz болон G2 Esports багууд амьд үлдэхийн төлөө тоглоно

by Саруул Батболд
0 comments

Counter-Strike 2-ын BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шийдвэрлэх шатны тоглолт өнөө орой болно. Cybersport сайтын мэдээлснээр, Монголын The Mongolz болон Европын G2 Esports багууд плей-оффт шалгарахын төлөө өрсөлдөнө.

У.Банзрагчаа буюу 910-ийн ахалдаг The Mongolz баг энэ тоглолтод фаворитын статустай оролцож байна. Тэд Valve-ийн дэлхийн чансаанд тавдугаарт бичигдэж байгаа бол өрсөлдөгч G2 Esports баг, домогт тоглогч Виктор “TaZ” Войтасын удирдлага дор, есдүгээрт жагсаж байна.

Шийдвэрлэх тулаан best-of-3 форматаар явагдана. Бооцооны конторуудын үнэлгээгээр The Mongolz багийн ялалтын коэффициент 1.48, харин G2 Esports-ийнх 2.70 байна.

BLAST.tv Austin Major 2025 тэмцээн АНУ-д болж байгаа ба нийт шагналын сан 1.25 сая ам.доллар. Аваргыг 6-р сарын 22-нд тодруулна.

You may also like

Leave a Comment