Унгарын Будапешт хотод 2025 оны 11-р сарын 24-ээс 12-р сарын 14 хүртэл “StarLadder Budapest Major 2025” нэртэй “Counter-Strike 2”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 1.2 сая ам.долларын санхүүжилттэй энэ арга хэмжээнд Монгол Улсаас “The MongolZ” болон “The Huns Esports” багууд оролцох бөгөөд 32 багийн албан ёсны бүрэлдэхүүнийг зохион байгуулагчид өнгөрсөн шөнө зарласан юм.
“The MongolZ” баг өмнөх сард М.Азбаяр буюу “Senzu”-г сэлгээнд шилжүүлж, Б.Өнөдэлгэр “controlez”-ийг орлон тоглогчоор авч байсан ч саяхны тэмцээнүүдэд хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй. Гэвч Major-д зориулж баг зургаа дахь тоглогчоор “Senzu”-г дахин бүртгүүлсэн бөгөөд Liquipedia.net-д түүнийг DNP (Did Not Play) буюу гарааны тавд ороогүй нөөц тамирчин гэж тэмдэглэжээ. Энэ нь үндсэн бүрэлдэхүүний гишүүн гэмтвэл эсвэл тоглох боломжгүй бол нөхөх үүрэг гүйцэтгэх боломжийг илэрхийлж байна.
Тэмцээний Монголын багуудын оролцоо:
- The Huns Esports: Нэгдүгээр шатнаас эхэлж, ОХУ-ын PARIVISION багийн эсрэг 11-р сарын 24-ний 21:00 цагаас тоглоно.
- The MongolZ: Гуравдугаар шатнаас оролцож, 12-р сарын 4-нөөс тоглолтоо эхлүүлнэ.
- 1xBet-ийн дэмжлэг: “The MongolZ” баг олон улсын тэмцээндээ тогтмол тоглож байгаа бөгөөд энэ удаад ч гэсэн бэлтгэлээ сайтар хангажээ.
Энэхүү өөрчлөлт нь “The MongolZ”-ийн Ази тивийн шилдэг баг хэвээр байгааг батлахын зэрэгцээ “Senzu”-гийн ирээдүйг сонирхолтой болгож байна. Монголын цахим спортын нэр хүндийг дэлхийд өргөхөд хоёр баг маань чухал үүрэг гүйцэтгэх болно.