Монголын цахим спортын хамгийн амжилттай төлөөлөгчдийн нэг болох The MongolZ баг АНУ-ын Даллас хотод ирж, олон улсын дээд зэрэглэлийн IEM Dallas 2025 тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Тэмцээн нь тавдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор эхэлж, дэлхийн шилдэг Counter-Strike 2 багуудыг нэг дор цуглуулж байна.
The MongolZ баг эхний тоглолтоо 5-р сарын 20-ны 08:00 (УЛАТ) цагт Бразилын FURIA багийн эсрэг хийх бөгөөд энэ нь багийн хувьд Астана дахь хүндхэн ялагдлын дараа нэр хүндээ сэргээх чухал боломж юм.

Фенүүдийнхээ өндөр хүлээлтийн дор The MongolZ баг энэ тэмцээнд шинийг бүтээж, дахин дэлхий нийтийг гайхшруулахыг зорьж байна. Дэмжигчид багийн тоглолтыг шууд дамжуулалтаар үзэх боломжтой.
IEM Dallas 2025 тэмцээнд The MongolZ багийг албан ёсоор 1xBet Монгол ивээн тэтгэж, төлөөлөн оролцуулж байна.