The Mongolz баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд хоёр дахь ялалтаа авлаа

by Саруул Батболд
0 comments

Г.Бямбасүрэн буюу blitz-ийн удирдлага дор тоглож буй The Mongolz баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээний гуравдугаар шатанд Хятадын Lynn Vision Gaming-ийг Nuke газрын тулаанд 13:7 харьцаатайгаар яллаа.

Энэхүү ялалт нь монгол багийн хоёр дахь амжилт бөгөөд гурван тоглолтын дараах байдлаар 2:1 гэсэн үзүүлэлттэй байна. Харин Lynn Vision одоогоор 1:2 гэсэн амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Өнөөдрийн дараагийн тоглолтод Бразилийн FURIA Esports болон ОХУ-ын Virtus.pro багууд тулна.

BLAST.tv Austin Major 2025 тэмцээн АНУ-д явагдаж байгаа ба нийт шагналын сан 1.25 сая ам.доллар. Тэмцээний сүүлийн тоглолтууд 6-р сарын 22-нд өндөрлөх юм.

You may also like

Leave a Comment