12
Team Vitality баг ESL Pro League Season 21-ийн гранд финалд MOUZ багийг 3:0 харьцаатай хожиж, аваргын цом хүртлээ.
Тоглолтын үр дүн:
- Dust2 – 13:9 (Vitality хожсон)
- Nuke – 13:4 (Vitality хожсон)
- Inferno – 13:5 (Vitality хожсон)
Тэмцээний аварга болсон Team Vitality баг $250,000 ам.долларын шагнал хүртсэн бол MOUZ баг $125,000 ам.доллар авлаа.
ESL Pro League Season 21 тэмцээн 3-р сарын 1-16-ны хооронд Шведийн Стокгольм хотод болж, нийт $1 сая ам.долларын шагналын сантай зохион байгуулагдсан.