Team Vitality баг TheMongolZ-ийг хожиж, ESL Pro League S21-ийн финалд шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

3-р сарын 16-ны шөнө ESL Pro League Season 21 CS2 тэмцээний хагас шигшээ тоглолт өндөрлөж, Team Vitality баг TheMongolZ багийг 2:0 харьцаатай хожлоо.

Тоглолтын үр дүн:

  • Anubis – 13:4 (Vitality хожив)
  • Nuke – 14:16 (TheMongolZ хожив)
  • Inferno – 13:2 (Vitality хожив)

Монголын TheMongolZ баг тэмцээнд 3-4-р байр эзэлж, $25,000 шагнал хүртсэн бол Team Vitality финалд шалгарч, MOUZ багтай аваргын төлөө тоглохоор боллоо.

Финалын тоглолт

  • Team Vitality vs MOUZ
  • 3-р сарын 16-ны 00:00 (УЛААНБААТАР)

ESL Pro League Season 21 тэмцээний тухай

ESL Pro League S21 тэмцээн 3-р сарын 1-16-ны хооронд Шведийн Стокгольм хотод болж, багууд $400,000 шагналын төлөө өрсөлдөж байна.

TheMongolZ баг Монголын киберспортын түүхэнд ESL Pro League-ийн хамгийн өндөр амжилтыг гаргаж, тэмцээнийг амжилттай өндөрлүүллээ.

You may also like

Leave a Comment