11
Team Spirit баг PGL Astana 2025 CS2 мэйжорын финалын тоглолтод Astralis багийг 3:1 харьцаатай ялж, тэмцээний аварга боллоо.
Финалын өрнөл — картаар задлан харвал:
- Dust 2 – 13:5 (Team Spirit ялалт)
- Nuke – 13:10 (Team Spirit ялалт)
- Mirage – 5:13 (Astralis ялалт)
- Train – 16:13 (Team Spirit ялалт)
Тоглолтын үр дүнд Team Spirit баг гурав дахь картаар хожигдсон ч эцсийн Train газрын зураг дээр шийдвэртэй ялалт байгуулснаар аваргын цомыг хүртлээ.
Шагналын хуваарилалт
Аварга болсон Team Spirit баг:
- 200,000 ам.долларын багийн шагнал
- 200,000 ам.долларыг байгууллага (Team Spirit org) өөрийн хэрэгцээнд зарцуулах эрхтэйгээр тус тус хүртжээ.
Харин Astralis баг хоёрдугаар байр эзэлж:
- 93,750 ам.доллар багийн шагнал
- 93,750 ам.долларыг байгууллага руу хуваарилсан байна.
PGL Astana 2025 — тэмцээний ерөнхий мэдээлэл
PGL Astana 2025 нь 5-р сарын 10-18-ны өдрүүдэд Казахстаны Астана хотод LAN хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай байсан. Энэхүү тэмцээний шагналын тал хувийг багуудын байгууллагуудад, үлдсэн хэсгийг тоглогчдод олгосон нь esports салбарт анхаарал татаж байна.