9
CS2-ын IEM Cologne 2025 тэмцээнд Team Falcons баг 9–12-р байраар хязгаарлагдан, хэсгийн шатнаас хасагдсан. Багийн ахлах дасгалжуулагч Дэнни “zonic” Соренсен HLTV.org-д өгсөн ярилцлагадаа багийн амжилтгүй тоглолтын шалтгааныг тайлбарлалаа.
“Бид FURIA-г ялна гэж бодож байсан. Үр дүнд сэтгэл дундуур байна. Бидэнд шинэ үүрэг, шинэ тоглогч бий — тэр гайхалтай тоглож байгаа ч зохицол тааруу байна. Харилцааны асуудал гарч, The Mongolz багийн эсрэг тоглолтод эрч хүч дутагдсан мэдрэмж төрсөн.”
Team Falcons баг группын шатанд гурван тоглолт хийж, улмаар тэмцээнээс хасагдсан. Германд болж буй энэхүү нэр хүндтэй тэмцээний шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд 7-р сарын 23-наас 8-р сарын 3-ны хооронд үргэлжилнэ.