Дэлхийн шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13 дугаарт эрэмбэлэгдээд буй Senzu-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.5–2 сая ам.доллар, өөрөөр хэлбэл 5–7 тэрбум төгрөг хүрч магадгүй гэж цахим спортын сонирхогчид болон судлаачид үнэлжээ.
Түүнийг багтаа нэгтгэх сонирхол нэмэгдэж, шилжилтийн асуудал тойрсон өрсөлдөөн идэвхтэй үргэлжилж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Senzu карьераа олон улсын багийн түвшинд үргэлжлүүлэх хүсэлтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд шууд тоглолтод хурдан хугацаанд эргэн ороход бэлэн гэдгээ мэдэгдсэн аж.
19 настай тоглогч өнгөрсөн аравдугаар сараас хойш албан ёсны тоглолтод гарч эхлээгүй бөгөөд тухайн үед түүнийг “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний эцэст” гэнэтийн байдлаар сэлгээнд шилжүүлсэн юм.
Хэдийгээр улирлын төгсгөлийн чухал тоглолтууд, тэр дундаа Будапештийн Major тэмцээнд оролцоогүй ч Senzu оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад 13-р байрт багтсан нь жилийн эхний есөн сарын турш багтаа үзүүлсэн тоглолтын нөлөө, тогтвортой байдлыг илтгэж байна. Энэ хугацаанд олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш The MongolZ Esports World Cup-ын аварга болж, мөн Austin Major-ийг багтаасан бусад гурван тэмцээнд дэд байр эзэлсэн билээ.