2
Counter-Strike 2 (CS2) тоглоомын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Roobet Cup 2025 албан ёсоор зарлагдлаа. Тэмцээний талаарх мэдээллийг зохион байгуулагчид өөрсдийн албан ёсны олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Шагналын сан өндөр, оролцогч багууд Valve-ийн чансаагаар тодорно
Roobet Cup 2025 нь 2025 оны 10-р сарын 13-наас 22-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд нийт 20 баг оролцоно. Багуудыг Valve-ийн чансаанд үндэслэн урьж оролцуулах боловч одоогоор бүрэн жагсаалт хараахан нийтлэгдээгүй байна.
Энэ жилийн Roobet Cup-ын онцлох зүйл бол $1 сая ам.долларын шагналын сан бөгөөд энэ нь дэлхийн шилдэг багуудыг татах, өндөр түвшний өрсөлдөөн үүсгэх томоохон хүчин зүйл болох нь дамжиггүй.