Riot Games Хятадын зах зээлд зориулан тактикийн буудлагын тоглоом Valorant Mobile-ийн албан ёсны хувилбарыг гаргалаа. Тоглоомын нээлтэд зориулан bbno$-ийн Bring it All дуу бүхий кино мэт трейлер танилцуулсан байна.
Мобайл хувилбар нь эхнээсээ томоохон агуулгатай байв — нийт 18 агент, PC хувилбарын 7 сонгодог газрын зураг, 10 тоглоомын горим багтсан. Мөн Deathmatch горимд зориулсан хоёр шинэ локаци, тоглолтын дахин үзэх систем болон тусгай античит нэмэгджээ.
Riot Games болон Tencent хамтран киберспортыг дэмжих томоохон төлөвлөгөө гаргасан бөгөөд тэд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Valorant Mobile-ийн эхний тэмцээнүүд энэ намар эхлэх төлөвтэй байна.