Туркийн Regnum Carya Esports баг PUBG MOBILE Global Open 2025 (PMGO 2025) тэмцээнд гайхалтай эргэн ирэлт хийж, анхны олон улсын аваргын цолоо хүртлээ. Энэхүү гранд финал нь Узбекистан улсын Ташкент хот дахь Zo’r TV студид болж өндөрлөсөн юм.
PMGC 2024-ийн урам хугарсан ялагдлыг аварга болоод нөхөв
Regnum Carya баг 2024 оны PUBG MOBILE Global Championship (PMGC) тэмцээнд 1 онооны зөрүүтэйгээр аваргын суудлыг алдсан ч энэ удаагийн тоглолтод нийт 12 тоглолтоос 106 оноо авч, ялалтаа бататгав.
Багийн ахлагч, туршлагатай тоглогч Сайлас PMGC 2022 тэмцээнд өмнөх багаар түрүүлж байсан бөгөөд энэ удаа хоёр дахь дэлхийн цомоо хүртэж буй нь түүний карьерын нэгэн том оргил боллоо.
Монгол баг “4Merical Vibes” тэмцээнд өрсөлдөв
Монголын 4Merical Vibes баг урилгаар PMGO 2025 тэмцээнд оролцсон. Тус баг 2025 оны 1-р сард шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр дараах шилдэг тоглогчдыг нэгтгэсэн:
- “TOP” Бүрэнбаяр Алтангэрэл (хуучнаар Falcons Force багийн гишүүн)
- “Zyol” Золбоот Баярцэнгэл (хуучнаар IHC ESPORTS багийн гишүүн)
Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд аварга болсон баг ирэх PUBG Mobile World Cup 2025 тэмцээний бүсийн шалгаруулалтад оролцох шууд эрх, мөн $3,000,000-ын шагналын сантай тэмцээнд оролцох боломжийг авсан юм.