PUBG Үндэстнүүдийн цом 2026: Тэмцээний бүтэц ба дүрэм

by Саруул Батболд
0 comments

Esports World Cup Foundation (EWCF) байгууллагаас PUBG: Battlegrounds тоглоомыг 2026 оны “Esports Nations Cup” (Үндэстнүүдийн цом)-ын албан ёсны төрөлд багтсаныг баталлаа. Уг тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны хооронд зохион байгуулагдах хуваарьтай байна.

Тэмцээнд нийт 24 үндэсний шигшээ баг өрсөлдөх бөгөөд оролцогчдыг дараах байдлаар шалгаруулна. Үүнд: KRAFTON-ы чансааг үндэслэн 12 баг шууд урилга авч, бүс нутгийн онлайн сонгон шалгаруулалтаас 10 баг (Европ, Ойрхи Дорнод, Африк – 4; Америк – 2; Ази – 2; Зүүн Өмнөд Ази ба Номхон далайн орнууд – 2) шалгарна. Үлдсэн 2 баг “Wildcard” урилгаар оролцох юм.

Тэмцээний формат: Хэсгийн шатанд багууд найм наймаараа гурван хэсэгт хуваагдан тоглож, шилдэг 16 баг Гранд финалд шалгарна. Гранд финал нь “Smash Rule” буюу ялалтын дүрмээр явагдана. Аварга болохын тулд багууд эхлээд тогтоосон онооны босгонд хүрч, дараа нь дор хаяж нэг тоглолтод тэргүүлэх ёстой. Финалд дээд тал нь 10 тоглолт явагдах ажээ.

PUBG нь “Үндэстнүүдийн цом”-ын албан ёсны 10 дахь төрөл болж байна. Өмнө нь Counter-Strike 2, Dota 2, Valorant, Mobile Legends: Bang Bang, Rainbow Six Siege зэрэг тоглоомууд багтаад байсан юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй