Мобайл буудлагын тоглоом PUBG Mobile алдарт “Дандадан” (Dandadan) аниметэй хамтран ажиллах гэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Хамтын ажиллагааны нарийн мэдээллийг одоогоор нууцалж байгаа ч, тоглоомд анимегийн ертөнцөөс сэдэвлэсэн тусгай контентууд — дүрийн өвөрмөц хувцас, зэвсгийн скин, гоёлын элемент зэрэг нэмэгдэх хүлээлттэй байна.
Хамтын ажиллагааны арга хэмжээ 2025 оны 11-р сарын 6-наас албан ёсоор эхэлнэ. Энэ нь PUBG Mobile-ийн хувьд алдартай аниме франчайзуудтай хийж буй дараагийн томоохон хамтын төсөл болж байна.
2 comments
Кроссоверууд сонирхолтой л болдог шүү, тоглогчид баярлана даа
Аниме ба тоглоомын хамтрал олноор бол, харин тоглоомын аппарат сайтай л байх хэрэгтэй