PUBG-ийн хөгжүүлэгчид “Frost Zone Bomb”-ын трэйлерийг танилцууллаа

by Саруул Батболд
0 comments

Krafton студи PUBG: Battlegrounds тоглоомонд шинээр нэмэгдэх Frost Zone Bomb (Хөлдөөгч бөмбөг)-ын трэйлерийг дэлгэлээ. Уг зэвсэг нь 1-р сарын 7-нд PC дээр, 1-р сарын 15-нд консол дээр гарах 39.2 хувилбарын шинэчлэлтээр (patch) нэмэгдэхээр төлөвлөгджээ.

Шинэ бөмбөгний онцлог:

  • Ажиллах зарчим: “Blue Zone Grenade”-тэй төстэй боловч илүү өргөн хүрээг хамарна.
  • Хамрах хүрээ: 7.5 метрийн радиус доторх тоглогчдыг “хөлдөх эффект”-эд оруулна.
  • Хөнөөх чадвар: Богино хугацааны турш секунд тутамд ойролцоогоор 8 нэгж (HP) хохирол учруулна.

Өмнө нь мэдээлснээр, 39.2 patch-ийн хүрээнд тоглоомын үндсэн газрын зураг болох Erangel бүхэлдээ өвлийн өнгө төрхтэй (Winter Erangel) болж өөрчлөгдөх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй