Нэр хүндтэй ARPG тоглоом Last Epoch-ийн хөгжүүлэгч Eleventh Hour Games Krafton компанийн нэг хэсэг болсныг зарлалаа. Krafton нь алдарт PUBG тоглоомын ард байдаг Солонгосын тоглоомын компани юм.
Төслийн үүсгэн байгуулагч Жадд Коблер тоглоомчдод хандан хэлэхдээ:
“Бид олон түншүүдтэй уулзалт хийсний эцэст Krafton-ийг сонголоо. Тэд манай ARPG жанрын хүсэл тэмүүллийг хуваалцаж, Last Epoch-ийг дараагийн түвшинд хүргэхэд бүх талаар дэмжихэд бэлэн байна.”
Энэхүү түншлэлээр дамжуулан Eleventh Hour Games илүү их нөөц бололцоотой болж, өөрсдийн зорилгыг — “жанрын хамгийн шилдэг ARPG”-ийг бүтээх амбицтай байна. Тэд ирээдүйд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцахаа амлалаа.
Last Epoch нь олон тоглогчдын хувьд Diablo 4 болон Path of Exile 2-ийн бодит хувилбар болж чадсан. Харин тоглоомын гуравдугаар улирал 2025 оны 8-р сарын 21-нд албан ёсоор эхлэхээр төлөвлөгдөж байна.
1 comment
ARPG нь гайхалтай, гэхдээ олон гар утасны тоглоомууд шиг бичил гүйлгээний тусламжтайгаар бүгдийг сүйтгэхгүй гэж найдаж байна