“PUBG: Battlegrounds” тоглоомын хөгжүүлэгчид тоглогчид хоорондоо баг болон хамтран тоглоход зориулсан “Xeno Point” нэртэй шинэ горимыг танилцууллаа.
Уг шинэ горим PC хэрэглэгчдэд 4 дүгээр сарын 8-наас, харин консол (PlayStation, Xbox) дээр тоглодог хэрэглэгчдэд 4 дүгээр сарын 16-наас эхлэн нээлттэй болох юм.
“Xeno Point” нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багуудад зориулсан PvE (тоглогч компьютерын эсрэг) горим юм. Тоглолт эхлэхийн өмнө тоглогчид тусгай байршилд цугларч, нөөц боломжоо ашиглан ур чадварын модоо (skill tree) хөгжүүлэх, үндсэн тусгай чадваруудаа (ultimate abilities) сайжруулах болон шаардлагатай эд зүйлсийг хийх боломжтой байна.
Үйл явдал шинэчлэн өөрчилсөн Мирамар газрын зураг дээр өрнөх бөгөөд уг зураг нь одоо шугаман бүтэцтэй болсон аж. Тоглогчид урагш ахиж, дайснуудын дараалсан дайралтыг няцаах замаар тодорхой цэгүүдийг эзлэн авч, хамгаалах даалгавар биелүүлэх юм.