PUBG: Blindspot Steam-д гарсан ч тоглогчдоос “холимог” үнэлгээ авлаа

by Саруул Батболд
0 comments

Steam дижитал үйлчилгээнд PUBG: Blindspot тактикийн буудагч тоглоом үнэ төлбөргүйгээр, эрт хандалтын (early access) хэлбэрээр нээлтээ хийлээ. Уг тоглоом 2026 оны 2-р сарын 5-ны өдөр гарсан бөгөөд эхний шатанд техникийн асуудлууд тулгарсантай холбоотойгоор тоглогчдоос “холимог” үнэлгээ аваад байна. Тоглогчид тоглоомын явцыг дээрээс харсан (top-down) Rainbow Six Siege-тэй төстэй гэж харьцуулж байгаа ч серверүүдийн ажиллагаа муу байгааг шүүмжилжээ.

Техникийн хүндрэлүүдийг үл харгалзан, тоглоомын нэгэн зэрэг тоглох тоглогчдын тоо (peak online) хэдийнэ 2,5 мянгад хүрсэн байна. Харин Оросын хэрэглэгчдийн хувьд тусгай үйлчилгээ ашиглахгүйгээр тоглолт руу орох боломжгүй байгааг эх сурвалж тэмдэглэжээ.

Тоглоомын явц ба онцлог

PUBG: Blindspot нь 5-ын эсрэг 5 харьцаатай, изометр харагдацтай багийн тулаант тоглоом юм. Энэхүү бүтээлийн гол онцлог нь хамтын харааны систем бөгөөд тоглогчид зөвхөн өөрийн дүр төдийгүй багийн нөхдийнхөө харж буй объектыг хамт харах боломжтой.

Тоглолтын үеэр газрын зурагт дүн шинжилгээ хийх, нуувч ашиглах болон баатруудын тусгай чадварыг хэрэглэх шаардлагатай. Багуудын үндсэн даалгавар нь тэсрэх бөмбөг суурилуулах эсвэл дайсны суурилуулсан бөмбөгийг аюулгүй болгоход оршино.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй