“PUBG: Battlegrounds” тоглоомын хөгжүүлэгчид 41.1 хувилбарын шинэчлэлээ албан ёсоор танилцууллаа. Уг шинэчлэлээр “Battle Royale” төрлийн тулаанд шинэ горим нэмэгдэж, газрын зураг болон зэвсгийн техникийн үзүүлэлтүүдэд томоохон өөрчлөлтүүд оржээ.
Шинэ PvE горим: Xeno Point
Энэхүү шинэчлэлийн гол онцлог нь “Xeno Point” хэмээх “roguelite” (тоглогч тоглох бүртээ шинэ чадвар, зэвсэг цуглуулдаг төрөл) элемент бүхий PvE горим юм. Тоглогчид Мирамар (Miramar) газрын зургийн өөр нэг хувилбар дээр харь гаригийн дайснуудтай тулалдах болно.
Газар орчныг сүйтгэх боломж
Эрангел газрын зурагт нэгэн чухал өөрчлөлт орсон нь газар орчны рельефийг өөрчлөх, сүйтгэх боломжтой болсон явдал юм. Одооноос эхлэн хүчтэй дэлбэрэлт, гранат, миномёт болон автомашины тусламжтайгаар газрын гадаргууг эвдэж, стратегийн давуу тал үүсгэх боломжтой боллоо.
Зэвсэг болон тоноглолын шинэчлэл
Тоглоомд 1x болон 4x-ийн хооронд шилждэг хосолсон дуран (hybrid scope) болон бууны чичиргээг хянах чадварыг сайжруулдаг “Tilted Grip” бариул шинээр нэмэгджээ. Үүний зэрэгцээ зарим зэвсгийн тэнцвэрт байдалд өөрчлөлт оруулж, тоноглолуудыг шинэчлэн сайжруулсан байна.
Blue Chip цамхгийн шинэ функц
“Blue Chip” цамхагт багийн нөхдөө эргүүлэн амилуулах шинэ боломж нэмэгдлээ. Мөн дайсны чипийг ашиглан цамхгаас “айрдроп” (airdrop) дуудах боломжтой болсон байна. Хэдийгээр энэ нь дохионы буугаар (flare gun) дууддаг ачаатай ижил харагдах боловч доторх эд зүйлс болон ховор зүйлс унах магадлал нь өөр байх аж.
Шинэ хэрэгслүүд болон Яаралтай тусламжийн хангамж
- Jammer Pack: Одоо 1-ээс 3 хүртэлх түвшинтэй болсон бөгөөд багтаамж нь тухайн түвшний энгийн үүргэвчтэй ижил байна. Цэнхэр бүсийн (Blue Zone) хохирлыг түвшнээсээ хамаарч өөр өөр хэмжээгээр бууруулна.
- Emergency Supply Flare: Энэхүү яаралтай тусламжийн дохионы бууг айрдроп, нууц өрөө, олзны ачааны машин зэргээс олж болно. Дохио өгсөн цэгээс 1 метрийн радиуст хангамжийн хайрцаг буух бөгөөд дотор нь сум, хамгаалалтын хаалт (Emergency Cover Flare, Folded Shield), засварын иж бүрдэл болон эм тариа багтана.
Хасагдах зэвсгүүд
Ирэх 6 дугаар сард гарах 42.1 хувилбарын шинэчлэлээр тоглоомоос хэрэглээ багатай зарим зэвсгүүдийг хасахаар болжээ. Үүнд:
- Mosin Nagant
- R45
- DP-28
- PP-19 Bizon
- P1911
- QBU
2 comments
Шинэчлэлт их сонирхолтой харагдаж байна
PUBG байнга шинэ юм хийдэг нь гоё шүү