PUBG: Battlegrounds-ийн хөгжүүлэгчид шинэ Developer’s Blog-оор дамжуулан тоглоомын шударга байдлыг хамгаалахад чиглэсэн томоохон шинэчлэлтүүдийг танилцууллаа.
Хууран мэхлэгчдийн эсрэг хатуу алхам
Сүүлийн саруудад тоглогчдын дунд хууран мэхлэгчдийн тоо өсч буй талаар шүүмжлэл нэмэгдэж байгааг хөгжүүлэгчид хүлээн зөвшөөрчээ. Тиймээс тэд тоглогчдын итгэлийг сэргээхийн тулд:
- Хяналтын багийг шинэчилж,
- Хууран мэхлэгчдийн эсрэг арга хэмжээг чангатгаж,
- Зөвхөн тавхан хоногийн дотор (5-р сарын 15–18) 210,000 гаруй аккаунт-ыг хаажээ.
Шинэ античит систем: Бодит цагт илрүүлэлт
PUBG-ийн баг шинэ реал-тайм античит систем нэвтрүүлсэн бөгөөд энэ нь:
- Сэжигтэй үйлдлийг шууд илрүүлж,
- Хууран мэхлэгчийг тоглолтын үеэр шууд хаадаг байна.
Гэсэн ч хөгжүүлэгчид буруу шийдвэрээр хаагдсан хэрэглэгч байх эрсдэл байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр тохиолдлыг судалж, системээ нарийвчлан тохируулахаар ажиллаж байна.
PUBG — амжилтын оргилд
PUBG: Battlegrounds тоглоом 2024 онд 680 сая ам.долларын орлого олсон талаар хөгжүүлэгч Krafton мэдээлсэн нь уг франчайзын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
2025 онд PUBG 8 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд анх 2017 оны 12-р сарын 21-нд гарч байжээ.
2 comments
Тэд үүнийг зөв хийсэн! Эцэст нь тэд луйварчидтай нухацтай тэмцэж эхлэв
PUBG бүх тоглогчдын хувьд илүү шударга, илүү сонирхолтой байх болно. Үргэлжлүүл!