PGL Bucharest 2025: Плей-оффт гарсан дараагийн 3 баг тодорлоо

by Саруул Батболд
0 comments

2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд CS2 төрлийн PGL Bucharest 2025 тэмцээний шөвгийн бүлгийн шатны ээлжит тойрог өндөрлөж, дараагийн шатанд шалгарсан гурван баг тодорлоо. Мөн гурван баг тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Complexity, GamerLegion, Aurora багууд шөвгийн 4-т шалгарсан бөгөөд тус бүр 3-1 гэсэн ялалт-хожигдлын харьцаатайгаар дараагийн шатны эрхээ авч чадлаа. Өмнө нь G2 болон 3DMAX багууд мөн плей-оффт шалгарсан билээ.

Харин Legacy, Rare Atom, FURIA багууд тэмцээнээ энэ шатанд өндөрлүүлж байна. Үүнээс өмнө paiN болон Team Liquid багууд ч мөн ивэнтийг орхисон юм.

Группийн шат энэ сарын 10-нд дуусна.

PGL Bucharest 2025 тэмцээн дөрөвдүгээр сарын 6-13-ны хооронд Румыны нийслэл Бухарест хотод зохион байгуулагдаж байгаа ба нийт шагналын сан нь 1.25 сая ам.доллар юм.

You may also like

Leave a Comment