PGL Astana 2025: Үзэгчдийг плакаттай оруулахыг хориглов

by Саруул Батболд
0 comments

Казахстаны Дотоод хэргийн яамнаас PGL Astana 2025 CS2 мэйжорын үеэр үзэгчдийг хувийн плакаттай оруулахыг хориглолоо. Тоглолт зохион байгуулагдаж буй “Барыс Арена”-д 5-р сарын 16-нд олон үзэгч өөрсдийн хийсэн дэмжлэгийн плакаттай ирсэн ч тэдгээрийг оруулахыг хориглон, хураажээ.

Хориг тавьсан шалтгаан нь — провокациас сэргийлэх

Хориг тавьсан гол шалтгаан нь үзэгчдийн зүгээс болзошгүй өдөөн хатгалга, маргаан үүсгэхээс сэргийлэх зорилготой гэж албаныхан тайлбарласан байна. Ийм төрлийн хоригийг өмнө нь ESL-ийн зарим тэмцээн дээр ч мөн адил хэрэгжүүлж байсан гэдгийг онцоллоо.

PGL Astana 2025 — Шөвгийн найм эхэлжээ

Мэдээ бичиж байх үеэр шөвгийн наймын тоглолтууд аль хэдийн эхэлсэн бөгөөд хамгийн эхний тоглолт Aurora Gaming болон TheMongolZ багуудын хооронд best-of-3 форматаар 8:00 цагаас эхэлсэн байна.

Энэхүү тулааны ялагч баг хагас шигшээд шалгарч, ялагдсан баг 5-8-р байрт орж, 31 250 ам.долларын шагнал хүртэнэ.

You may also like

Leave a Comment