Өмнөд Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагдсан PUBG Global Series 2026 Circuit 1 Series 1 тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Хятадын Petrichor Road баг тэргүүн байр эзэлж, аваргын цомыг өргөв. Удаах байруудад Four Angry Men болон Made in Thailand багууд шалгарч, эхний гурван байрыг эзэлсэн байна.
PUBG Global Series 2026 Circuit 1 Series 1 тэмцээн 3 дугаар сарын 18-наас 22-ны хооронд болж өнгөрлөө. Тэмцээний нийт шагналын сан 100 мянган ам.доллар байв.

2 comments
PUBG-ийн тэмцээн улам сонирхолтой болж байна шүү
Petrichor Road сайн тоглож аварга боллоо, мундаг байна