paiN Gaming League of Legends-ийн тоглогч TitaN-ыг бэлгийн дарамтын хэргээр баг бүрэлдэхүүнээсээ хаслаа

by Саруул Батболд
0 comments

Бразилийн кибер спортын paiN Gaming байгууллага League of Legends-ийн багийн тоглогч Алешандре TitaN Лимаг тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь түдгэлзүүллээ. Түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн гэх ноцтой хэрэгт буруутгаж байгаа тул ийм шийдвэр гаргасан байна.

1-р сарын 12-нд League of Legends-ийн стример, Бразилийн нөлөөлөгч (influencer) Габриела “Gabzuski” Замброзуски өөр дөрвөн эмэгтэйн хамт уг тоглогчийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлтгэж байгаагаа мэдэгджээ. Үүнд бэлгийн дарамт үзүүлсэн болон дотно харилцааны зургийг зөвшөөрөлгүйгээр бусдад тараасан гэх гомдлууд багтсан байна.

Байгууллагын хариу арга хэмжээ:

paiN Gaming байгууллага уг зэмлэлийг маш нухацтай хүлээн авч байгаагаа мэдэгдээд, хэргийг шалгах хугацаанд TitaN-ыг үндсэн бүрэлдэхүүнээс хассан болохоо зарлав.

2026 оны улирлын нээлтийн тоглолтуудад TitaN-ыг орлон 2023 оноос хойш тус багийн академид тоглож буй Винисиус “Marvin” Марвин оролцохоор болсон байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй