9
NAVI багийн PUBG Mobile бүрэлдэхүүнийг сүүлийн үеийн хангалтгүй үр дүн болон Esports World Cup 2025 тэмцээний шалгаруулалтад амжилтгүй оролцсон шалтгаанаар тараасан талаар клубын албан ёсны вэб сайтад мэдээлжээ.
Мөн “Ялалтанд төрсөн нь” нэрээр танигдсан баг PUBG Mobile төрлөөс түр хугацаанд гарч буйгаа зарласан байна.
NAVI PUBG Mobile багийн бүрэлдэхүүнд байсан тоглогчид:
- Михайло “Flip” Кисленко (Украин)
- Нікіта “KillerJoe” Сенаторов (Украин)
- Кирило “Lemon” Чепеленко (Украин)
- Арман “Psix” Чамани (Казахстан)
- Бакитжан “Puncher” Елменбет (Казахстан)
NAVI PUBG Mobile-ийн сүүлийн оролцсон тэмцээн нь PUBG Mobile Super League – Central & South Asia байсан ба тэнд 15-р байрт оржээ.
Сануулахад, Их Британийн Хааны тэнгисийн цэргийн нисэх онгоц тээгч дээр цахим спортын цогцолбор байгуулжээ.