Natus Vincere баг PUBG Global Series 2026 Circuit 1 Series 2 тэмцээнд ялалт байгуулж, аваргын цомыг өргөлөө.
Шигшээ тоглолтын эхний өдрийг NAVI баг 35 оноотойгоор тавдугаар байрт дуусгаад байв. Шийдвэрлэх өдрийн эхлэл “Ялахаар төрөгсөд”-ийн хувьд тун тааруухан байсан бөгөөд эхний гурван тоглолтоос (map) ердөө гурван оноо авч чаджээ.
Гэвч тэд сүүлийн хоёр тоглолтод нөхцөл байдлыг бүрэн эргүүлж чадсан юм. NAVI сүүлийн хоёр газрын зураг бүрт тэргүүн байр эзэлж, 25 болон 28 оноо авснаар Anyone’s Legend багийг онооны зөрүүгээр гүйцэж түрүүлэв.
Тэмцээний ялагчаар тодорсон NAVI баг 30,000 ам.долларын шагнал болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авахад чухал үүрэгтэй 30 PGS оноог авлаа.
PGS 2026 Circuit 1: S2 тэмцээн 3 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан юм.