BLAST Bounty Winter 2026: Closed Qualifier тэмцээний хоёр дахь тоглолтын өдөр өндөрлөж, шилдэг 8-д үлдэх багуудын нэгээхэн хэсэг тодорлоо. Энэ өдөр хэд хэдэн гэнэтийн үр дүнгүүд гарсан бөгөөд зарим фаворит багууд тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон бол бусад нь энэ шатнаас хасагджээ.
Хоёр дахь өдрийн тоглолтын үр дүнгүүд:
- Vitality 2–0 Virtus.pro
- Monte 2–1 Natus Vincere
- HEROIC 2–0 Friendly Campers
- GamerLegion 2–1 Passion UA
Эдгээр тоглолтуудын үр дүнд Vitality, Monte, HEROIC болон GamerLegion багууд урьдчилсан шатны дараагийн шатанд шалгарлаа. Харин Virtus.pro, Natus Vincere, Friendly Campers болон Passion UA багуудын хувьд тэмцээн өндөрлөж байна.
Хоёр дахь өдрийн үр дүн урьдчилсан шатны өрсөлдөөн хэр ширүүн байгааг баталлаа. Natus Vincere болон Virtus.pro хасагдсан нь тэмцээний хүчний тэнцвэрийг ихээхэн өөрчилж байгаа бол HEROIC болон Monte улам итгэлтэй тоглолт үзүүлсээр байна. Гурав дахь өдрийн тоглолтууд ижил түвшний багуудын хооронд өрнөх тул илүү сонирхолтой байх нь гарцаагүй.