Монголын киберспортын бахархал болсон The MongolZ баг маргааш буюу 5-р сарын 16-ны 13:00 (ULAT) цагт Туркийн Aurora багтай PGL Astana 2025 тэмцээний хүрээнд тулалдахаар болжээ.
Тоглолтын мэдээлэл:
- Огноо: 2025.05.16
- Цаг: 13:00 (ULAT)
- Формат: BO3 (гурван газрын тоглолт)
- Байршил: Казахстан, Астана хот
PGL Astana 2025 тэмцээн нь дэлхийн шилдэг CS2 багуудын өрсөлдөөн өрнөж буй нэр хүндтэй LAN арга хэмжээ юм. The MongolZ багийн хувьд энэ тоглолт нь шөвгийн шат руу урагшлах чухал даваа болж байна.
Багийнхаа ялалтыг дэмжихийг хүсвэл маргааш 13:00 цагаас шууд дамжуулалтыг бүү алдаарай!
Сануулахад, PGL Astana 2025 тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойрогт The MongolZ дэлхийн шилдэг багуудын нэг болох Natus Vincere (NAVI)-г 2:0 харьцаатайгаар хожин, плей-оффт шалгарсан билээ.

Сонирхолтой нь, The MongolZ болон Aurora багууд ижил албан ёсны ивээн тэтгэгчтэй бөгөөд тэр нь 1xBet юм.