Esports World Cup Foundation-аас Esports Nations Cup 2026 тэмцээний албан ёсны хөтөлбөрт League of Legends (LoL) тоглоом багтсаныг баталлаа.
Үндэсний шигшээ багуудын дунд зохион байгуулагдах уг тэмцээнд нийт 32 баг өрсөлдөх юм. Тэмцээн 11 дүгээр сарын 21-нээс 29-ний хооронд үргэлжлэх бөгөөд урьдчилсан шат (Play-in), хэсгийн шат болон хасагдах шат гэсэн дарааллаар явагдана. Тэмцээний шагналын сан 1.5 сая ам.доллар байх ажээ.
Тэмцээний формат:
- Play-In шат: Энэ шатанд 24 баг зургаа зургаагаараа дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг бүрээс шилдэг хоёр баг дараагийн шатанд шалгарна.
- Хэсгийн шат: Нийт 16 шигшээ баг (шууд урилгаар болон Play-In-ээс шалгарсан багууд) дөрвөн хэсэгт хуваагдана. Хэсэг тус бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарна.
- Хасагдах шат: Тэмцээн “single-elimination” буюу нэг хожигдвол шууд хасагдах журмаар явагдана. Гранд финал “Best-of-5” (таван тоглолтоос гурав хожих) форматаар, бусад бүх тоглолт “Best-of-3” (гурван тоглолтоос хоёр хожих) форматаар зохион байгуулагдана.
Оролцогчдыг сонгох журам:
Зохион байгуулагчдын мэдээлснээр, Riot Games-ийн бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдийн амжилтыг үндэслэн шинээр гаргасан “Үндэсний шигшээ багуудын чансаа”-гаар эхний 16 багийг шууд урина.
Үлдсэн 14 багийг бүс нутгийн онлайн сонгон шалгаруулалтаар дараах байдлаар тодруулна:
- Хойд Америк (2 эрх)
- Өмнөд Америк (2)
- Баруун Европ (2)
- Зүүн Европ (2)
- Зүүн Өмнөд Ази + Далайн орнууд (2)
- Ази (2)
- Ойрхи Дорнод + Африк (2)
Мөн Wildcard буюу тусгай урилгаар хоёр баг оролцох бөгөөд эдгээр эрхийг хэрхэн олгох механизм нь хараахан тодорхой болоогүй байна.
2 comments
LoL тэмцээнүүд улам өргөжиж байна
2026 оны тэмцээн их сонирхолтой санагдаж байна