9
Riot Games компани League of Legends тоглоомд шинээр нэмэгдэх баатар Юнарагийн гарцын албан ёсны огноог зарлалаа. Юнара 2025 оны 7-р сарын 16-нд тоглоомд албан ёсоор нэмэгдэх бөгөөд үүнээс гадна 6-р сарын сүүлээс 8-р сарын дунд хүртэлх шинэчлэлтүүдийн товлогдсон хуваарийг танилцуулсан байна.
League of Legends-ийн шинэчлэлүүдийн тов
6-р сарын 25
- ARAM горимын шинэчлэл — хэд хэдэн шинэ хувилбар нэмэгдэнэ
- Spirit Blossom скинуудын шинэ багц гарна
- Battle Pass болон шинэ шагналууд тоглоомд нэмэгдэнэ
- Morgana-д зориулсан шинэ Prestige скин нээлттэй болно
6-р сарын 27
- Mid-Season Invitational 2025 тэмцээнд зориулсан тоглоомын шинэ өргөтгөл
- Pick’em функц нэмэгдэнэ
7-р сарын 16
- Шинэ баатар Юнара нээлтээ хийнэ
- Nightbringer ба Dawnbringer скинууд нэмэгдэнэ
- Battle of Koeshin нэртэй шинэ мини тоглоом тоглоомд орно
7-р сарын 30
- Spirit Blossom Springs скинуудын шинэ цуврал гарна
- Шинэ ARURF тоглоомын горим нэмэгдэнэ
8-р сарын 13
- Victorious болон Variety скинууд гарна, үүнд тахиан дээр суусан Corki орно
Riot-ийн мэдэгдэл
Riot Games компанийн зүгээс энэ шинэчлэл нь тоглоомын шинэ туршлага, илүү сонирхолтой орчин, илүү олон сонголтыг тоглогчдод олгох зорилготой болохыг онцолсон байна. Сонгодог League of Legends хэв маягийг шинэ санаачлагуудтай уялдуулан хүргэхээр зорьж буй ажээ.