League of Legends-ийн “Домогт танхим”-ын шинэ гишүүнийг тавдугаар сард зарлана

by Саруул Батболд
0 comments

Riot Games компанийн мэдээлснээр, League of Legends тоглоомын “Hall of Legends” буюу Домогт тоглогчдын танхим-д шинээр элсэх дараагийн мэргэжлийн тоглогчийг 2025 оны тавдугаар сард зарлах ажээ.

Riot-ын League of Legends тоглоомын багийн захирал Андрей ван Рун “Тэрбээр Лигийн түүхэнд мартагдашгүй ул мөр үлдээж, ирээдүйн олон тоглогчдыг урамшуулсан. Бид түүний амжилтыг албан ёсоор үнэлэх мөчийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Dev Update-т онцолжээ.

Шинээр нэрлэгдэх тоглогчид зориулсан Hall of Legends ангиллын тусгай skin-үүдийг ч мөн тавдугаар сард нийтэд дэлгэнэ.

“Hall of Legends” хөтөлбөр нь 2024 онд албан ёсоор нээгдсэн ба анхны гишүүн нь Өмнөд Солонгосын “домог” Faker (Ли Сан Хёк) байсан. Түүний хүндэт skin-үүд Ahri болон LeBlanc дээр гарсан нь олон тоглогчийн талархлыг хүлээсэн.

You may also like

Leave a Comment