12
Америкийн спортын шилдэг бүтээлийг шалгаруулдаг Sports Emmy Awards шагнал гардуулах ёслолын энэ жилийн нэр дэвшигчид зарлагдлаа. Шагналын албан ёсны сайтад нийтлэгдсэн мэдээллээр “Киберспортын тэмцээний онцлох нэвтрүүлэг” төрөлд хэд хэдэн томоохон тоглолт багтжээ.
CS2-ыг төлөөлөн IEM Cologne финал нэр дэвшив
Энэхүү ангилалд IEM Cologne 2024 тэмцээний CS2 төрлийн Team Vitality ба Natus Vincere багуудын гранд финалын тоглолт багтсан байна. Энэ нь Counter-Strike 2 тоглоомын хувьд томоохон амжилт болж байгаа юм.
Нэр дэвшсэн бусад финалын тоглолтууд:
- The International 2024 – Dota 2
- OpTic Texas vs New York Subliners – Call of Duty League Championship Weekend 2024
- T1 Esports vs BiliBili Gaming – League of Legends Worlds 2024
- Edward Gaming vs Team Heretics – Valorant VCT Champions 2024
Церемонийн 46 дахь удаагийн ёслол 2025 оны 5-р сарын 20-нд зохион байгуулагдах юм.