Counter-Strike 2 тоглоомын дэлхийн шилдэг багуудын HLTV-ийн шинэчилсэн чансаа 2025 оны 5-р сарын 12-нд танилцуулагдлаа. PGL Astana Major тэмцээний үеэр багуудын байр суурьт чухал өөрчлөлтүүд орсон байна.
Vitality – тэргүүн байраа хадгалсаар
Team Vitality энэ долоо хоногт тэмцээнд оролцоогүй ч 1000 оноотойгоор чансааг тэргүүлсээр байна. Тэд энэ улиралд ESL Pro League S21, IEM Katowice, IEM Melbourne, BLAST Spring зэрэг гол тэмцээнүүдийг хүртсэн.
MOUZ – Spirit-ийг ардаа орхив
MOUZ баг дэд байрт гарч ирсэн бол Team Spirit 3-р байр руу унажээ. Spirit өмнөх IEM Melbourne тэмцээнд оролцоогүй нь тэдэнд оноо алдахад хүргэсэн. Гэвч PGL Astana дээр сайн тоглож чадвал дахин дэд байраа эргүүлэн авах боломжтой.
Aurora, The MongolZ – дэвшиж буй хүчирхэг багууд
Aurora Gaming энэ удаад 5-р байр руу үсрэн гарч Natus Vincere-ийг ардаа орхисон. Харин The MongolZ плей-оффт шалгарч, 7-р байрт бичигдсэн нь Монголын хувьд бахархам амжилт юм.
Liquid – шилдэг 10-д эргэн ирэв
Team Liquid энэ удаа GamerLegion-ийг гүйцэн 10-р байр руу эргэн орсон байна. GamerLegion нь HOTU багт ялагдсанаар тэмцээнээс хасагдсан юм.
HLTV-ийн ТОП 10 чансаа (2025.05.12):
- Vitality – 1000 оноо
- MOUZ – 568
- Team Spirit – 555
- Falcons – 451
- Aurora – 351
- Natus Vincere – 347
- The MongolZ – 343
- G2 Esports – 309
- FaZe Clan – 209
- Team Liquid – 172
PGL Astana 2025 тэмцээн 5-р сарын 10–18-ны хооронд Казахстаны Астана хотын “Барыс Арена”-д зохион байгуулагдаж байна. Шагналын сан $1,250,000 бөгөөд үүний тал хувь нь багуудад хуваарилагдана.