HLTV-ийн долоо хоног тутмын чансаа шинэчлэгдэж, шилдэг дөрвөн багт өөрчлөлт орлоо

by Саруул Батболд
0 comments

HLTV портал 7-р сарын 20-ны байдлаарх CS2-ын дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг олон нийтэд танилцууллаа.

Шилдэг багуудын эрэмбэ

“IEM Cologne Major” тэмцээнд түрүүлснээс хойш нэг сарын дараа Falcons баг 902 оноогоор дэлхийн чансааг үргэлжлүүлэн манлайлж байна.

  • 2-р байр: Vitality (779 оноо)
  • 3-р байр: FURIA (671 оноо) — Нэг байр ахиж шилдэг гуравт орлоо.
  • 4-р байр: Spirit (669 оноо) — Дөрөвдүгээр байр руу ухрав.
  • 5-р байр: NAVI (502 оноо) — Байрлал өөрчлөгдөөгүй.

Шилдэг 10-т орсон бусад багууд

Өмнөд Америкийн 9z баг 370 оноогоор зургаадугаар байранд жагссан бол долоодугаар байрыг Aurora (364 оноо), наймдугаар байрыг G2 (318 оноо) тус тус эзэлж байна. Есдүгээр байранд BB Team (317 оноо) бичигдсэн бол Бразилын Legacy баг 233 оноогоор шилдэг 10 багийн жагсаалтыг хааж, MOUZ (207 оноо) багийг 11-р байр руу түлхжээ.

Монгол тоглогчид болон багуудын амжилт

Александр “s1mple” Костылев болон Монголын хоёр тоглогч болох Senzu, Mzinho нарын тоглож буй BC.Game баг нэг дор 123 байр ухарч, чансааны 200-р байр руу унасан байна.

Харин манай The MongolZ баг чансаагаа нэг байраар ахиулж, одоогоор 15-р байранд бичигдэж байна. Баг “1xBet”-ийн дэмжлэгтэйгээр өндөр амжилт үзүүлэхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэж байна.

HLTV-ийн долоо хоног тутмын чансаа шинэчлэгдэж, шилдэг дөрвөн багт өөрчлөлт орлоо

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй