CS2 төрлөөр зохиогдож буй BLAST.tv Austin Major 2025 тэмцээний Европ тивийн урьдчилсан шатны эхний хоёр өдрийн дараа хоёр баг эхэнд нь мейжорт шалгарлаа. Эдгээр нь HEROIC болон OG багууд юм.
HEROIC — хүнд хүчир өрсөлдөгчдийг ардаа орхив
HEROIC баг PARIVISION, ENCE, Nemiga багуудыг дараалан буулган авч, Austin Major 2025 тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан анхны Европын баг боллоо.
OG — Astralis-ыг хасч, мейжорт орлоо
OG баг ч мөн адил тогтвортой тоглолт үзүүлж, Astralis, 9Pandas болон Metizport багуудыг ялснаар BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд шалгарлаа.
Эхний хасагдагсад — PARIVISION болон 500
Харин 500 болон PARIVISION багууд урьдчилсан шатны гурав дараалан ялагдаж, 0–3 статистиктайгаар тэмцээнийг орхиж буй анхны багууд болов.
BLAST.tv Austin Major 2025: Европын урьдчилсан шат нь 4-р сарын 14–17-ны хооронд онлайнаар явагдаж байна. Тус шатнаас нийт зургаан баг тэмцээний үндсэн шат болох Остин хотын мейжорт шалгарах юм.