fnatic-ийн шинэчилсэн украин бүрэлдэхүүн анхны тэмцээнээ амжилттай эхлүүлж, ESL Challenger League Season 52 Europe Cup 1-д түрүүллээ. Баг плей-оффын шатанд SPARTA, BRUTE болон HOTU-г дараалан хожиж, аваргын цом, 4 мянган ам.долларын шагнал болон ESL Challenger League Season 52 Europe Finals-д оролцох эрх авсан байна.
Энэ нь fnatic-ийн сүүлийн roster өөрчлөлтийн дараах анхны түрүү болов. Баг плей-оффт нэг ч хожигдолгүй тоглож, шинэ бүрэлдэхүүн богино хугацаанд үр дүнгээ өгч чадсаныг харууллаа.
Тэмцээний хамгийн тод тоглогчоор Артем “cairne” Мушинский тодорсон. Тэрээр 12 map-ийн дараа дунджаар 8.1 рейтингтэйгээр тэмцээнийг өндөрлүүлжээ.
cairne финалд онцгой тоглолт үзүүлэв
Шийдвэрлэх цувралд cairne 9.2 рейтинг авч, тэмцээний шилдэг индивидуал үзүүлэлтүүдийн нэгийг гаргасан байна. Финалын хамгийн анхаарал татсан мөчүүдийн нэг нь fnatic Ancient дээр 13:0-ээр цэвэр ялалт байгуулсан явдал байлаа.
Мөн 17 настай Владимир “mazay” Иоргачев fnatic-ийн бүрэлдэхүүнд анхны тэмцээнээ амжилттай хийж, дунджаар 6.2 рейтингтэй дуусгасан байна.
ECL Season 52 Europe Cup 1-ийн түрүү fnatic-ийн шинэ бүрэлдэхүүний хувьд төгс эхлэл боллоо. Одоо баг Europe Finals-д өрсөлдөж, илүү өндөр түвшний тэмцээнд гарах боломжийн төлөө тэмцлээ үргэлжлүүлэх юм.