FaZe Clan баг The Mongolz-ийг буулган авч, плей-оффт шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

АНУ-д зохион байгуулагдаж буй BLAST.tv Austin Major 2025 тэмцээний гуравдугаар шатны тоглолтод Европын FaZe Clan баг Монголын The Mongolz багийг 2:0 харьцаатайгаар хожин плей-оффын эрхээ баталгаажууллаа.

Тоглолтын эхний карт Ancient дээр The Mongolz хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн ч FaZe 13:11 харьцаагаар ялалт байгуулсан. Харин Anubis карт дээр FaZe Clan илүү итгэлтэй тоглолт үзүүлж, 13:4-өөр давамгайлав.

Энэхүү ялалтын дараа FaZe Clan баг тэмцээний хасагдах шатанд шалгарах эрхийг авсан бол The Mongolz баг тавдугаар шийдвэрлэх тойрогт тоглох шаардлагатай болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй