ESL Impact-ын шигшээ тоглолт IEM Dallas 2025-ын тайзнаа явагдана

by Саруул Батболд
0 comments

Цувралын хамгийн чухал тоглолт буюу ESL Impact Season 7 тэмцээний эмэгтэйчүүдийн финал IEM Dallas 2025-ын гранд финалын өмнө гол тайзан дээр явагдахаар боллоо. Энэхүү шийдвэрийг тэмцээний зохион байгуулагч ESL албан ёсоор мэдээлжээ.

Хоёр том финал нэг өдөр болно

ESL Impact-ийн аваргын тоглолт болон IEM Dallas 2025-ын финал аль аль нь тавдугаар сарын 25-ны өдөр Америкийн Техас мужийн Даллас хотын Kay Bailey Hutchison Convention Center-т болох юм. Энэ нь анх удаа эмэгтэй багуудын финалыг эрэгтэй тэмцээний гол тайзан дээр толилуулах тохиолдол бөгөөд esports-ийн хүйсийн тэгш байдлыг дэмжсэн чухал алхам гэж үзэж байна.

Шагналын сан

  • IEM Dallas 2025: 2025 оны тавдугаар сарын 19-25-ны хооронд явагдах бөгөөд нийт 1 сая ам.долларын шагналын сантай.
  • ESL Impact Season 7 Finals: 2025 оны тавдугаар сарын 23-25-ны хооронд зохиогдох ба шагналын сан 250 мянган ам.доллар.

You may also like

Leave a Comment