Хятадын Lynn Vision Gaming багийн тамирчин Тан «EmiliaQAQ» Цзюньцзе BLAST.tv Austin Major 2025 тэмцээний гуравдугаар шатанд шалгарсны дараа ээждээ зориулан бичсэн чин сэтгэлийн үгсээ нийтэлж, олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө.
“Ээж ээ, би танд амлаж байсан”
Douyin платформд байршуулсан бичлэгт тэрбээр ийн бичжээ:
“Ээж ээ, би цахим спортын тамирчин болно гэж шийдсэн тэр өдөр та уйлж, намайг болиулахыг гуйж байсан. Манай гэр бүл өөр орлого байхгүй, бүх зүйл таны нуруун дээр байсан. Би ачаа болохыг хүсээгүй, харин туслахыг хүссэн. Би гэр бүлээ авч явж чадна гэдгээ, танд болон ахдаа илүү сайхан амьдралыг өгч чадна гэдгээ батлахыг хүссэн. Ааваа… Тантай уулзаагүй их уджээ… Би их санаж байна…”
Тэрбээр бичлэгийн хамт багийн постер болон амьдралын бэрхшээлийг туулж буй тухай өгүүлэх Хятадын дуучин Pu Shu-ийн “Обычный путь” дууг хавсаргасан нь үзэгчдийн сэтгэлийг бүр ч илүү хөдөлгөв.
Lynn Vision — тэмцээний гялалзаж буй баг
$1.25 саяын шагналын сантай BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд Lynn Vision Gaming баг итгэлтэй тоглолт үзүүлж байна. Тэд хэсгийн хоёр шатанд 3-2 гэсэн амжилттай тоглож, сүүлийн шийдвэрлэх тоглолтод B8 Esports-ийг ялж, дараагийн шатанд шалгараад байгаа юм.