“Donk” яагаад Астанад түрүүлчихээд баярлаагүйг бид одоо л ойлголоо

by cfazw
0 comments

CS2-ийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Мэйжорын плей-офф шат АНУ-д орон нутгийн цагаар 2025 оны зургаадугаар сарын 19-нд эхэллээ. 16 баг өрсөлдсөн групп шатнаас шилдэг найман баг тунаж үлдсэн бөгөөд тэд аваргын төлөө тулахаар болж байна. Тэдгээрийн дунд Монголын “The MongolZ” баг дахин нэг удаа шилдгийн тоонд багтжээ.

Плей-оффын эхний тоглолт: MOUZ vs Spirit

  • Тоглолтын үр дүн:
    • Mirage: “Spirit” нэмэлт цагийн эцэст хожив
    • Dust2, Nuke: “MOUZ” дараалан ялалт байгуулж, хагас шигшээд шалгарсан

Хоёр баг энэ жил хэд хэдэн удаа учраа таарсан ч Германы “MOUZ” бүх удаад нь ялалт байгуулж байсан нь энэ удаад ч давтагдав. “Spirit”-ийн гол найдвар болсон “donk”-ийн тоглолт өндөр байсан ч багаараа дийлдлээ.

Багийн өөрчлөлт хийгдэх үү?

Тоглолтын дараа “Spirit”-ийн ахлагч “chopper” сэтгүүлчдэд хариулахдаа:

“Багт өөрчлөлт орох эсэхийг мэдэхгүй байна. Багийн эзэн, дасгалжуулагчийн л шийдэх хэрэг. Би мэдэхгүй байна” гэж мэдэгдэв.

Энэ үгнээс болж багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй гэх хардлага нэмэгдэж, эх сурвалжууд “Spirit” баг дор хаяж нэг тоглогчийг солихоор зэхэж байгаа тухай мэдээллээ.

“Donk” баярлаагүй шалтгаан ил болж байна

Нэртэй тайлбарлагч “Thorin” тоглолтын дараа:

“Бид яагаад ‘donk’-ийг багтайгаа PGL Astana-д түрүүлсэн атлаа баярлахгүй байсныг ойлголоо”
гэж хэлсэн нь багийн дотоод уур амьсгалыг илтгэх мэт байлаа.

Шинэ тоглогчдын талаар цуу

  • “Perfecto” (хуучин NAVI)
  • “zweih” (“Nemiga”)
  • “tN1R” (“HEROIC”)
    гэсэн нэрс “Spirit”-ийн шинэ гишүүн болох өндөр магадлалтай байгааг эх сурвалжууд дамжуулж байна.

Түүнчлэн “Spirit”-ийн фэнүүд “chopper” эсвэл “magixx” тоглогчдыг багаасаа явуулах тухай санал хураалт явуулж эхлээд байна.

Өдрийн хоёр дахь тоглолт: paiN vs FURIA

Бразилын хоёр баг болох “paiN” ба “FURIA” нарын тулаанд “paiN” 2–1 гэсэн харьцаагаар ялалт байгууллаа.

  • Nuke: “FURIA” ялалт
  • Anubis, Inferno: “paiN” хожиж хагас шигшээд шалгарав
    Тоглолтын явцад “FURIA” “Inferno” мап дээр 12–12 болгож эргэн ирсэн ч ялалтад хүрч чадсангүй. Арай залуу, эрч хүчтэй бүрэлдэхүүнтэй “paiN” цааш өрсөлдөх эрхтэй боллоо.

Үлдсэн тоглолтууд:

  • Vitality vs NAVI — 02:00 цагт
  • FaZe vs The MongolZ — Зургаадугаар сарын 21-ний 06:30 цагт

You may also like

Leave a Comment