Дундговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” болон “Цахим Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд, аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны дэргэдэх мэдээллийн технологийн Хурдан клубийн санаачилгаар цахим спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-4-ний өдрүүдэд Мандалговь хотноо амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээн “PUBG Mobile” болон “Mobile Legends” төрлүүдээр зохион байгуулагдаж, нийт 44 багийн 200 гаруй тоглогч оролцжээ.
“PUBG Mobile” төрөлд 24 багийн 120 тоглогч оролцсон бөгөөд дараах байруудыг эзэлсэн:
- Тэргүүн байр: “TEAM DREAM” баг 99 оноо
- Дэд байр: “CHAMPIONS” баг 98 оноо
- Гуравдугаар байр: “TEAM V” баг 49 оноо
“Mobile Legends” төрөлд 20 багийн 100 тоглогч оролцсоноос:
- Тэргүүн байр: “PERSATUAN BOCAH” баг
- Дэд байр: “CIGARETTE” баг
- Гуравдугаар байр: “UNIFORCES” баг
Түүнчлэн, “STORM RULERS”, “TD”, “M24”, “FROM 90 SQD”, “АРВИЖИХ”, “TOO LOWER THAN US”, “STACK OR STARVE”, “ASTRO GIRLS”, “CRY” багууд удаах байруудад орсон байна.
Тэмцээн амжилттай болж, оролцогчдын ур чадвар, мэдлэгийг сорьсон нь цахим спортын ирээдүйг тодорхойлоход чухал алхам боллоо.
2 comments
AIMG-ийн түвшинд ч гэсэн ийм тэмцээн зохиогддог нь дажгүй юм. Цахим спортын хөгжил урагшилж байна
Ялагчдад баяр хүргэе! Сайн байна, та сайн тоглосон